Асуудлыг ухаарахуй...
Нэг өдөр Цолмон ангидаа иртэл ангийхан нь нилээн ширүүхэн уур амьсгалтай байж гэнэ. Нилээн л гайхаж хэнээс юу болсон тухайг асууж мэдэхгүй будилж ямар ч байсан түр харзная гэж бодоод хүлээж байтал, Нэгдүгээр салааны ард талаас нилээн баргар царайлчихсан зангирсан хоолойгоор
Ганчимэг: Ернө бид нар бүгдээрээ л адилхан байх ёстой тэмцээн уралдаанд байнга ордог хэд нь ороод байвал бусаднь яах юм гэхэд
Намуунаа: тэгвэл чаддаггүйг нь оруулах хэрэг үү Чадаж байгаа юманд арга байхгүй гээд л хээв нэг хэлэх нь тэр
Харин Цацка нилээн залхсан байртай одоо наад хэрүүл ч биш хэлэлцээр ч биш хачин юмаа зогсоогоочдээ гэхэд
Хонгороо: хэн нь яахаа шийдээд гарахгүй бол болохгүй гээд зандрангуй дугарана
Энэ үед Цолмон дотроо Зааа даа би ч бараг юу болоод байгааг нь ойлгочихлоо доо гээд л чимээгүйхэн ажиж сууна. Охидуудын маргалдаан ернө л ширүүхэн болдогийг бид ямар мэдэхгүй биш. Хөвгүүд маргалдвал нэг барьцалдаж аваад л асуудлыг бараг шийдчих нь тэр дээ. Охидууд даанч тэгэхгүй гомдоод туниад яваад яваад л байна. Энэ нь ойлголцож чаддаггүй болхоор ч юмуу бүр л хурцдана. Би нилээн удаан сонслоо Охидууд ч ерөнхийдөө чимээгүй болж эхэлнэ. Бараг л юунаас болсныг нь бол ойлголоодоо Ирэх долоо хоногт сургуулийн аварга шалгаруулах сагсны тэмцээн болох байсан юмаа гээд Маралаа миний чихэнд аяархан шивнэх нь тэр. Би ч дотроо ЭЭЭ энэ охидууд ч дээ ялих шалихгүй юман дээр маргалдаж л байдаг хэцүүхэн ч хүмүүс болдоо. Одоо би яахав учираа олог гээд л үлдээхээс гэж бодоод ангиас түр гарлаа.