Үг зүрхнээс гарч зүрхэнд хүрнэ
2014-10-22
Хэн ч мэдэхгүй...
 Найзуудаасаа сонгож аваад гол дүрүүдэд нь нэрийг нь оруулсан бяцхан хэмжээний өгүүллэгээ нийтэлж байна...

       Намрын нэг сайхан налгар өдөр, хичээл яг л жигдэрчихсэн сайхан үе гэсэн үг.Яг л энэ үеэс  нэг ангийн энгийн мөртлөө эгэлгүй нэгэн түүх эхэлсэн юм. Сургууль нь дотоод засал чимэглэлийн хувьд нэг их тийм сайхан биш ч бусад сургууль шиг байдаг л орчинг бүрдүүлсэн байлаа. Харин сургууль дотроо ялгарч чаддаг эдний анги нийт 27 суралцагчтай бөгөөд сургуульдаа нилээн л нэр хүндтэй чадварлаг нэгэн багшаар удирдуулсан хамт олон. Мэдээж багш нь хүүхдүүдээ ойлгодог, сэтгэлийн дэм хайрладаг үргэлж шавь нарыгаа урмаар тэтгэж байдаг тийм сайхан багш байлаа. Тэдний багшийг Ганжаргал гэдэг бөгөөд залуу хүн гэхэд чамалхааргүй амжилтанд хүрч яваа олны талархлыг хүлээсэн тийм л нэг ардын багш юм. Хэлье гэснээ олон үггүйгээр шулуухан хэлчихдэг сурагчиддаа Биологийн хичээлээ сонирхолтой, ойлгомжтойхон заачихдаг тийм л хүн.

       Энэ анги бол олон лагуудын нэгдэл гэж болхоор урлаг спорт сурлага бүхий л зүйл хосолсон анги байлаа. Хүний амьдрал эрээнтэй бараантай гэдэг шиг анги дотор ч бас амжилтыг нь сэм сэмхэн хойш нь татдаг хүүхдүүд байх нь мэдээжийн хэрэг бизээ. Ангийн даргын үүрэгт ажилыг Цолмон гэх хөвгүүн хашаад нилээдгүй олон жилийг ардаа үдсэн. Цолмон гэртээ ээж аав хоёрын хамт амьдардаг бөгөөд айлын ганц хүү ч гэсэндээ нилээдгүй даруулгатай аавын үгийг бол яг дагадаг сайн хүүхэд гэдгийг ангийхан нь ч төдийгүй ангийн багш нь ч мэддэг. Ангийг удирдан залж, зангилаа болсон олон сурагчидтай. Царай зүс бие хаа олон талын хөгжил цогц мэдлэгээр нь шигшээд авчихсан юмуу гэлтэй лидер сурагчидын бүрэлдэхүүн. Энэ жил эдний ангид Ганчимэг гэх нүдэнд дулаахан хөөрхөн охин шилжиж ирнэ. Ганчимэг бол хаана ч очсон нэг их хүний дор орхооргүй сурлага урлагаа эвлэгхээн хослуулчихдаг чадварлаг нэгэн суралцагч байлаа. Ганчимэгийн хувьд эхний хэд хоногтоо нэг л дасж өгөхгүй эвгүйхэн байсан байж магадгүй. Яагаад гэвэл  ангийг удирдан зохион байгуулчихдаг шаардлага өндөртэй час хийсэн мундаг охидууд болох Цацка Хонгороо Намуунаа Маралаа нар байлаа.  Харин одоо би эдгээр охидуудыг та бүхэнд танилцуулах гэж байна. Бүжиг дуу сагс воллейбол бүхий л юмыг хослуулчихдаг мундаг охиудууд. Аливаа зүйлд нилээн хамтуухан дүгнэлт хийчихдэг бөгөөд ямар зантай юмыг яаж хүлээж аваг гэх мэт зүйлсийг ангийхан нь хэнээс ч илүү мэднэ. Энэ 4 хоорондоо ярилцсаны үндсэн дээр Ганчимэгийг ямар охин бэ гэдгийг мэдхийн тулд зан ааш харьцааны хувьд нилээн чангалж байсан юм. Харин Ганчимэг угыщийн л чадвар сайтай сайхан ааштай учираас багахан хугацаанд хүндлэлийг хүлээгээд авчихсан байдаг шүү. Эхний танилцуулах хэд бол саяны хүүхдүүд байлаа. Бүтэн жилийн хугацаанд энэхүү ангид олон сайхан хөгжилтэй барлах гомдох нийлсэн өдрүүд ар араасаа үргэлжилэх  болно.

 

 

 


Comments

2014-10-23 -

Бичсэн: namunaa (зочин)

ооооооооооооооооооое дажгүй эхлэж бна шүү баярлах

. Шууд холбоос


2014-10-23 -

Бичсэн: hero

dajgui l ymaa hha

. Шууд холбоос


2014-10-23 -

Бичсэн: ETG

үнэхээр их баярлалаа дараа дараагийн хэсэг дээр хичээх болно. Анхны юм тааруухан болсон байх

. Шууд холбоос


2014-10-23 -

Бичсэн: Заяа :) (зочин)

Мундаг охин шүү. Найз нь чамаараа бахархдаг үнсэлт

. Шууд холбоос


2014-10-23 -

Бичсэн: kaisoo

ooy mundag2 баярлах

. Шууд холбоос



Бичлэг: 18 » Нийт: 18
Өмнөх | Дараагийн


Нэг үгний цаана нилээн хэдэн утга нуугдаж байгаа гэж бодох болгонд л уншаад баймаар байдаг.

Сүүлийн бичлэгүүд

. Миний хот, Миний бахархал
. Та бидний мэдэх түүхэн алдар (Юмжаагийн Цэдэнбал)
. Уучилна гэдэг ухааных...
. Соёлын үнэлэмж эссэ
. Миний бахархал эссэ...
. Бүтэлгүй хайр...
. Үнэ цэнэгүй дурлал гэж үгүй
. Миний зүүд зөнтэй...
. Эзэнгүй зүрх
. Бидний эрхэм
. Хэн ч мэдэхгүй...Хоёрдугаар хэсэг
. Найз
. Чи хөөрхөн үү???Би лав хөөрхөн
. Чи миний хайр...
. Найзууд миний хапинэсс...

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Зохиогчийн эрх

© Үг зүрхнээс гарч зүрхэнд хүрнэ




:-)
 
xaax