Үг зүрхнээс гарч зүрхэнд хүрнэ
2015-01-08
Миний бахархал эссэ...
 ХҮН ТӨРӨХДӨӨ НҮЦГЭН ИРДЭГ

ҮХЭХДЭЭ Ч НҮЦГЭН ЯВДАГ...

Тиймээс хүний амьдралд тохиолдох олон сайхан зүйлийн  ганцыг нь ч алдалгүй мэдрэх ёстой гэж би боддог. Бид өдөр болгон хайрладаг хүндэлдэг мэдээж хэрэг бахархдаг. Би бахархал гэдэг зүйлийг хувьдаа нэг хүний хийсэн зүйлээр нэг болоод нилээн хэдэн хүн бахдахыг хэлдэг юм болов уу гэж боддог байсан гэхдээ бахархал гэдэг маань юмс үзэгдлээр ч тогтохгүй миний амьдралын утга учир ч байж болох байсан юм байна лээ. Тэгвэл амьдралыг минь зөв чигт чиглүүлж өгдөг багш нараараа бахархдаг. Миний хоёр дахь эцэг эх минь болдог хүн мэдээж багш байдаг. Цэцэрлэгт ороход багш угтаж авдаг сургуулиа төгсхөд багш үдэж өгдөг их сургуульд мөн адил амьдралын минь гэрэлтүүлэх олон сайхан багш байдаг. Миний бахархал намайг зорилготой ирээдүйдээ хүрэх хүсэл тэмүүлэлтэй болгодог. Манай ард түмний өв уламжлалд эрдэм мэдлэгтэй хүнийг багш хэмээн нэрлэж ирсэн. Өнөө үед багш гэдэг бол өсвөр залуу үеийнхэнд амьдралд нь хэрэгтэй мэдлэг, чадвар олгох тэднийг бие хүн болгон хүмүүжүлэх арга ухаан олгох ажлыг шинжлэх ухааны үндэстэй хийх мэргэжлийн ур чадвартай хүн юм. “Хашийг эс засвал сав болохгүй  хүнийг эс засвал эрдэм сурахгүй“ гэдэг манай ардын мэргэн үг бий. Ийнхүү хүнийг залж, засах үүрэг багш хүнд ногдсон байдаг. Тиймээс ч багш хүн гэдэг цаг минут тутамд бидний төлөө цохилох зүрхтэй байдаг. Нялх балчир байхаас минь эхлүүлээд багш минь миний хайр хүндлэлийг булаасан гэж хэлхэд хэлсдэхгүй. Харин багш минь намайг монголоороо бахархах замд хөтөлсөн. Тиймээ би Монгол хүн гэж хэлэхдээ хүртэл бахархдаг тийм л хүн. Элэг зүрхнээс уяатай гэж ирж байгаал дуулдаг бүх хүн л энэ дууг мэдэх байх. Яасан үнэн хэлээ вэ? Эх орон бидний чээжин тушаа газар үргэлж явдаг. Эх орон миний бахархал юм бол энэ эх оронд байгаа бүх зүйл миний чиний бид бүгдийн бахархал. Хамгаас хайртай ээж аав минь эрхэм бахархал хэнээс ч илүү халамжилдаг ах дүү минь миний бахархал. Хайрлана гэдэг хорвоогийн жаргал бус уу? Бахархана гэдэг хорвоогийн жам зүй ёсоор мөн бизээ. Бахархал минь омогшил болон илэрдэг сайхан нутаг газар шороогоороо омогшдоггүй хэн байх юм бүгд л омогшдог. Тэгхээр энэ бүх омогшлын минь бяцхан очыг бадрааж өгдөг хүн бол маргаангүйгээр багш хүн билээ. Багш яг л салхи шиг дүрэлзэж буй гал шиг бахархал омогшилыг маш хүчтэй болгон бадрангуй гал болгож чаддаг тийм л хүчтэй

Эдийн тус эцэстээ эрдмийн тус эхэндээ түүнтэй адилхан багш таны ая тус мэдээж миний амь амьдрал гэсэн үг. Хиргүй тунгалаг цагаан цаасан дээр юу бичхийг зөвхөн багш л мэднэ. Түүний гарт олон арван шавь нарых нь ирээдүй явж байдаг. Тэр ирээдүй бүхэн нь гэрэлтэй байдаг гээд л эхэлвэл багш гэдэг хүнийг бахархахгүй байхын аргагүй. Олон сайхан зүйлс нь тоочоод тоочоод дуусахгүй бизээ.

Хамгий чухал нь "Бид бол агуу Чингис хааны удам,бид бол..."гэх нь элбэг болжээ.Мэдээж Чингис хаан болон бидний өвөг дээдэс,бидний түүх агуу.Харин яг одоо өөрсдийн гараар түүх бичилцэж байгаа гэдгээ цаг үргэлж санах хэрэгтэй.Өвөг дээдэс минь бидэнд сайн сайхан амьдрал бэлэглэх гэж цусаа дуслуулж байсныг хэрхэвч мартаж болохгүй.Тэр хүмүүс цусаа дуслуулж болсон юм чинь бид яагаад хойч үеийнхээ төлөө хөлсөө дуслуулж болохгүй гэж...

Одоо цагт дайн дажингүй тайван амьдарч байгаа бид ирээдүй хойчдоо юу үлдээх вэ?Яг энэ чигээрээ байвал утаатай хот,устаж сүйдсэн байгал,ядуу буурай улсыг л үлдээнэ.Тиймээс хойч үедээ тийм зүйл үлдээхгүйн тулд эх орны ирээдүй болсон залуус бид хөдөлмөрлөх хэрэгтэй. Газар нутаг бол төрийн үндэс гэж Модунь хэлсэн байдаг.Энэ нь ч үнэн биз.Газар нутаггүй ,ард иргэдгүй төр яаж оршин тогтнох билээ.

Бид гишгэн буй газраа ямар их үнэ цэнээр олдсоныг тэр бүр анзаардаг бил үү?21-р зууныг хүртэл онгоноороо байсан газар нутаг алт хайгчидын гарт үрэгдэж байгаа нь үнэхээр харамсалтай.Мөн ой мод оо их хэмжээгээр тайрч дахиж ургах нөхцлийг бүрдүүлэхгүй.Үнэхээр ухамсаргүй.Түүнээс болж агаарын бохирдолт улам л нэмэгдсээр...Үүнийг яаж шийдэхийг сайн мэдэхгүй ч ард иргэд бид газар нутгааа хайрлаж хамгаалвал болох байх.Хайрлана гэдэг нь ой мод оо огтлохгүй,эх газраа сэндийчихгүй байхыг хэлэх байх

 

Энгэснээр чи би ирээдүйн дүү нар үр удмынхаа бахархал болох юмаа. Минйи энэ бүхнийг ОРГИЛ болгон өндөрлүүлж байдаг багшаараа би бахархдаг.

 


Comments

2024-10-06 -

Бичсэн: Зочин

eyesh drl ingd biccx yumsndaa🥺

. Шууд холбоос


2024-05-24 -

Бичсэн: Зочин

Ysn goy bolowe esse dre biccixle🥹

. Шууд холбоос


2024-05-06 - Оада

Бичсэн: М глёч (зочин)

Збойь

. Шууд холбоос


2024-04-23 - ..

Бичсэн: .. (зочин)

Mashh goy bolson bnnn

. Шууд холбоос


2024-04-09 -

Бичсэн: Зочин

Mash ih bayrlalaa🥰❤💯

. Шууд холбоос


2024-03-19 -

Бичсэн: Зочин

Маш гоё зохиожээ.

. Шууд холбоос


2023-12-12 -

Бичсэн: Зочин

Маш хөөрхөн юмаа

. Шууд холбоос


2023-11-20 -

Бичсэн: Зочин

үнхээр сэтгэлд хүрлэээ

. Шууд холбоос


2022-11-22 -

Бичсэн: Зочин

Mash goy bolson bn💗

. Шууд холбоос


2021-12-05 -

Бичсэн: г. энхтуул (зочин)

гоё болжээ

. Шууд холбоос


2021-05-17 -

Бичсэн: Зочин

. Шууд холбоос


2021-03-22 -

Бичсэн: Зочин

Үнэхээр гоё бичжээ 💞💗

. Шууд холбоос


2021-03-17 -

Бичсэн: Зочин

Их гоё болжээ

. Шууд холбоос


2020-12-10 -

Бичсэн: Ner

Uneheer goy boljd

. Шууд холбоос


2020-10-05 - Zurh

Бичсэн: Azzaya (зочин)

. Шууд холбоос



Бичлэг: 5 » Нийт: 18
Өмнөх | Дараагийн


Нэг үгний цаана нилээн хэдэн утга нуугдаж байгаа гэж бодох болгонд л уншаад баймаар байдаг.

Сүүлийн бичлэгүүд

. Миний хот, Миний бахархал
. Та бидний мэдэх түүхэн алдар (Юмжаагийн Цэдэнбал)
. Уучилна гэдэг ухааных...
. Соёлын үнэлэмж эссэ
. Миний бахархал эссэ...
. Бүтэлгүй хайр...
. Үнэ цэнэгүй дурлал гэж үгүй
. Миний зүүд зөнтэй...
. Эзэнгүй зүрх
. Бидний эрхэм
. Хэн ч мэдэхгүй...Хоёрдугаар хэсэг
. Найз
. Чи хөөрхөн үү???Би лав хөөрхөн
. Чи миний хайр...
. Найзууд миний хапинэсс...

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Зохиогчийн эрх

© Үг зүрхнээс гарч зүрхэнд хүрнэ




:-)
 
xaax