Энэ мөчид л бий жинхэнэ хайраа олсон гэдгээ шууд л ухаарсан юм. Гоё чамин үгний ч хэрэг байсангүй зүгээр л би чамд галзууртлаа дуралсан гэсэн тэр харц л бүх л амьдралын минь хайрыг надад өгчих шиг болсон. Үгээр яах юм зүрх өөрөө ярьж байхад...
Цайгаа уучихлаа. Чи намайг ширтсээр л байна. Болсон уу хайраа хэмээн аяархан шивнээд гараас минь атган зочины өрөөлүү дагуулан явж буй тэр л залууг насан туршдаа хайрлаж явна. Тэр өрөөнд миний насан туршдаа зүүх бөгж байна гэж хэн мэдэх вэ дээ...ер бусын гэрлэх санал. Зочины өрөөний буйдан дээр суулгаснаа хайраа би чамд өөрийгөө тэр чигээр нь өгмөөр байна авах уу гэхэд ичингүйрэн улайх би чинь дотроо тиймээ тэгнэ насан туршдаа авмаар байна гэж орилож байсан ч гаднаа эрхэмсэгээр инээмсэглэж байгаа надад бүхий л амьдралаа тушаахад бэлэн тэр л эр хүн өмнө минь сөгдөөд буйдан доороос минь бөгж гаргаж ирч байсан юмдаа. Лаан дундуур явуулж олны өмнө илчлээгүй ч гэлээ энэ залуугийн зүрх хорвоогоор нэг БИ ЧАМД ХАЙРТАЙ гээд орилох хүч байна хэмээн чээжин дотроо арай хийн багатан цохилж байсан юм. Баярлалаа...чи намайг өөртөө дурлуулж чадлаа.
Ингээд үүрийн шувууны жиргээн шинэхэн гээд л сэрүүлэг дугарч би гэдэг хүн хамгийн амттай зүүднээсээ сэрлээ дээ. Хувцасаа өмсөнгөө бодох ЭНЭ ЗҮҮД ГАЙХАМШИГ тиймээ нээрээ л гайхалтай байсан. Найз залуутайгаа уулзхын хүслэн ямар их байна вэ бурхан минь хурдан уулзаад л урд шөнийн зүүдээ ярьхын түүс болоод л гэрээс гарлаа. Харин гэрээсээ гархад сарнайгаар явах замыг минь чиглүүлсэн байх юм гайхаад л уруудлаа. Баярлах сандрах хоёр давхцаад л шатаар уруудлаа. Орцноосоо гарах тэр мөчид зүүдний минь баатар цэцэг барьчихсаан зогсож байсансан. Сүүлд нь бодход ямар гайхалтай зөнтэй зүүд байсан юм бэ дээ хэмээн л боддог юм.
Нээрээ л зүүд зөнтэй шүү.