Өвлийн нэгэн жихүүн өдөр...хацар алгадаж буй мэт хүйтэн салхи ширүүн гэх чинь салхилна. Гэрийнхаа цонхоор гадаа ямар хүйтэн байнаа хэмээн бодоод л аяга халуун цай зугуухан үлээж сорон суух миний бие энэ амьдралаас хайрыг мэдрээгүй нэгэн хэмээн дотроо байнга боддог. Зүрхэн дотор минь энэ цасан шуурганаас аймар зүйл болж байна, зүгээр л хөлдчихсөн. Гэсгээх зүйл нэг ч алга. Хэн ч энэ зүрхлүү нэвтрэх хүсэлгүй байхад энэ зүрх хэзээ ч гэсэхгүй. Аймшигтай энэ хүйтэнд яасан ч олон жил даарч бас ганцаардав...энэ дэлхий дээрх хамгийн аймар зүйл л ганцаардал юм шиг тийм аймшигтай мэдрэмж төртөл би гуниж гутарч ирсэн байна. Сүүлдээ ч бүр дасах гээд ч байх шиг. Тоосон ч зүйлгүй гэртэй гомбо бие гозон толгой царайлаад байх юм. Уг нь би өөрийгөө тийм муухай хүүхэн гэж боддоггүйл дээ. Жирийн л нэг төрийн албан хаагч, дундаж орлоготой, өндөр нуруутай биетэй бол биетэй тийм л бүсгүй. Харин намайг л хүн ер тоохгүй юм. Энэ яг юу болоо байгаа юм бол хэмээн сүүлийн үед маш их боддог болсон. Ном ч уншиж чадахгүй л бодоод бодоод л байна. Даанч энэ бодлын асуултанд хариулт гэж үгүй юм. Харамсмаар зүйл нь надад найз нөхөд ч алга. Урдаг нохой шиг энэ харгис хэрцгий зүрх нэг ч хүнийг оруулахгүй байна. Намайг гэсэн болгоныг тавиад туучих юмаа...Хорвоо надад ингэж хатуу ханддаг юмуу би тийм аричаагаа алдчихсан юмуу мэдэх ч юм алга. Надад ернө мэдэх юм юу байнаа. Хэдэн бичиг цааснаас өөр юу ч алга. Ядаж л өөрийгөө гүйцэд таньж чадаагүй явжээ. Хамгийн даруухан бас хамгийн бардам байна гэдэг аль аль нь өөрийгөө дээд зэргээр таниагүйн шинж гэдэг юутай үнэн зүйл вэ...харамсаад харамсаад барахгүй юм. Араатан шиг авир гаргаж алдааг минь засах нөхөө хааш нь хөөгөө вэ...Хар шөнөөр гадуур алххаас ч айхгүйгээр хөрсөн зүрх сэтгэл бүх л биеийг минь хөлдөөж эхэлж байна. Энэ бүгд миний буруу...
Сэтгэл хөдлөл гэдэг зүйлийг мэдрүүлээгүй энэ амьдралын буруу. Зорилгоо буруу тавьсан хүн бүрт энэ мэдрэгдэнэ. Энэ амьдралаа баяр хөөр дүүрэн утгатайхан шиг өнгөрүүлье гэж бодож байвал зүгээр л зорилгынхоо төлөө өдөр шөнөгүй тэмц. Хамгийн гол нь зөв тодорхойл
Буруу зүйл чамайг өдөр үгүй хийх болно. Эцэс сүүлд нь зүрхэндээ хэрцгий уяач нохойтой л болно