Үг зүрхнээс гарч зүрхэнд хүрнэ
|
2015-01-08
Соёлын үнэлэмж эссэ
“Тэр бол соёлтой хүн, харин тэр бол муухай бүдүүлэг” гэх яриа хаа сайгүй. Ялангуяа хэдэн мянганы нүүдэлчин амьдралыг туулаад суурин ахуй, нийгэмшсэн амьдралд ороод сайндаа л гурван зуун жилийг элээж байгаа манайд ийм яриа өдөр тутам, захаас аваад сонсогддог. Энэ юуг хэлээд байна аа. Зүгээр л их Нацагдоржийн “Хуучин хүү” зохиолд гардагчлан “нусаа хүрхийтэл нийгээд гэрт орох” юм уу, халааснаасаа нусны алчуур гаргаж ирэх хоёрын ялгааг хэлээд байна уу. Бид өнөөдөр хотын соёл гэж их ярьдаг боллоо. Энэ нь Улаанбаатарынхан л соёлтой байх ёстой гэсэн үг үү. Эсвэл бидний амьдралын өнөөгийн хэв маягаас огт өөр зүйл шаардаад байна уу гээд олон асуулт гарч ирж байна. Харин энэ нь буруу зүйл үү? Зөв зүйл үү? гэдгийг олон нийтээр санал нийлэн хүлээн зөвшөөрч байвал энэ нь үнэлэмж юм. Соёл нь маш өргөн цар хүрээтэй, гүн гүнзгий утга агуулгатай. Үнэлэмж нь нийгэм, хүн төрөлхтөнд хамаардаг бол үнэлэмжийн чиг баримжаа нь хувь хүнд хамаардаг. Үнэлэмжийн баримжаа бол сайн, мууг ялгаж салгаж аливаа үйлдлийг үнэлэх шалгуур болдог. Үнэлэмжийн баримжаа н хүмүүсийг янз бүрийн сонголтын өмнө аваачдаг. Жишээ нь: зарим хүмүүс эрдэм мэдлэгтэй байх нь л надад чухал гэж үзэж, сайн мэргэжилтэн болхын тулд бүхнээ зориулж байхад зарим нь гадаадад гарч ажиллая, тэнд ямар ч ажил хийсэн эндхийн эмч, багшийн авдаг цалингаас илүү цалин авна гэж боддог. Бас дээрхэн үед хүмүүс амрахаа умартан бүх хүч чадлаа дайчлан ажиллаж байсан бол орчин үед хөдөлмөрийг хүний хамгийн хэрэгцээт зүйл гэж хүн бүхэн дээдлэхгүй байгаа мэт. Нэг тэрбум гаруй хүнтэй Энэтхэг улс ойролцоо хүн амтай Хятад улс шиг хөгжихгүй байгаагийн гол шалтгаан нь тэд өнөөдрийн сайн сайхнаас илүүтэй хойд насны амьдралд ач холбогдол өгдөгтэй холбоотой гэх нь бий. Мөн Ортодокс Христийн шашинтай Орос орны хувьд эд баялаг, сайн сайханд хүрэхийн тулд бурхантайгаа ярилцахдаа заавал ламаар дамждаг шиг сайн сайхан амьдралд хүрэхэд мафи, авлига байхыг соёл нь хүлээн зөвшөөрөөд байх шиг. Гэтэл Протестант шашин голлон хөгжиж ирсэн Америкууд эртнээс сайн сайхан зүйлийг хүсэх, бурхантайгаа ярилцахдаа хэн нэгний хүчийг авах шаардлагагүй, хүн болгон шууд харьцах боломжтой гэдэг утгаараа нийгмийн сайн сайхан бүх хүнд ижил тэгш хуваарилагдах нь зүй ёсны хэрэг гэж үздэг байна. Чухам энэ л үзэл, ард түмний нийтлэг итгэл үнэмшил Ардчилал, зах зээлийн системийг бий болгоод, дэмжиж байдаг байна.
Comments
Бичлэг:
4 » Нийт: 18
Өмнөх | Дараагийн
|
|
Нэг үгний цаана нилээн хэдэн утга нуугдаж байгаа гэж бодох болгонд л уншаад баймаар байдаг.
Сүүлийн бичлэгүүд
. Миний хот, Миний бахархал
. Та бидний мэдэх түүхэн алдар (Юмжаагийн Цэдэнбал)
. Уучилна гэдэг ухааных...
. Соёлын үнэлэмж эссэ
. Миний бахархал эссэ...
. Бүтэлгүй хайр...
. Үнэ цэнэгүй дурлал гэж үгүй
. Миний зүүд зөнтэй...
. Эзэнгүй зүрх
. Бидний эрхэм
. Хэн ч мэдэхгүй...Хоёрдугаар хэсэг
. Найз
. Чи хөөрхөн үү???Би лав хөөрхөн
. Чи миний хайр...
. Найзууд миний хапинэсс...
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
Зохиогчийн эрх
© Үг зүрхнээс гарч зүрхэнд хүрнэ
|