Өсөж төрсөн өлгий нутаг минь хэмээн бахдан ярих нутаг минь нийслэл хот биш ч гэлээ өөрийн эрхгүй бахархах бидний хот Улаанбаатар. Хөл хөдөлгөөн ихтэй хүн зон ихтэй улсын минь нийслэлийг сайшаах хүн цөөхөн байдаг нь харамсалтай юмаа. Миний мэдэх хот өдрөөс өдөрт цэцэглэн хөгжиж, цэвэр цэмцгэр орчин биднийг хүрээлэх болсон. Ээх наран гийх саран мэлтийх миний улсын нийслэл маш олон залуусын амьдрах урам зориг, маргаашаа гэгээтэйгээр харах шалтгаан нь болдог биз....
Монголчууд төдийгүй гадаадын эрдэм шинжилгээнийхэн удахгүй сүйрэх юм шиг санаж, бидэнд ирээдүй алга юм шиг санадаг. Гэхдээ би нэг л зүйлд итгэдэг. Бидний Улаанбаатар ирээдүйд Лондон магадгүй түүнээс хол давсан дэлхийд хөгжлөөрөө ноёрхох, тэр үед нүүр бардам ухаалагаар инээмсэглэх залуусаар хүрээлүүлсэн байна гэдэгт итгэдэг.
Нийслэлийн иргэн бүр хог хаяхаа больцгооё хэмээн уриалж буй шинэчлэлийн эрин зуунд төрөлх хотоо хогийн сав биш хэмээн зарлаж та хичнээн сайхан хувцас өмссөн ч алхаж буй хот тань дэндүү өрөвдмөөр гадаадын жуулчдадын хэл амны бай болж байна хэмээн ам нэгтэйгээр уралдан ярьж байна. Тиймдээ ч бие биендээ шаардлага тавьж чаддаг ухаалаг залуус манай хотод бахархмаар маш ихээр гарах болсон. Бид техник технологийн бус сэтгэлгээний эрин зуунд амьдарч байгаан байнадаа хэмээн заримдаа өөртөө шаардлага тавьдаг. Залуусын ухаалаг байдал хотын сайхан орчныг үүсгэж байгаа учираас жижиг зүйл нь том зүйлээ хөдөлгөж байгааг та бүхэн харж байгаа байхаа. Иймдээ ч энэ хотын бүх зүйлээр нь бахархаж үйлдэл тутамдаа сайн сайхныг нь мэдэрч байвал таны амьдрал өмнөхөөсөө илүү гэгээлэг болох байх гэдэгт итгэлтэй байна.
Ургахын нартай уралдан босж бүхэл өдрийн амьдралаа Улаамбаатар хотынхоо хөл хөдөлгөөнөөр төсөөлөн аз жаргалаар бялхан явж буй монгол залуучууд маань хотынхоо тохьжилт болгоноор нь бахархаж хайрлаж явдаг юмаа.