Сүүлийн үед Баярын оройтох нь ч олширох боллоо. Нэгэн орой гэртээ ирэхэд нь сувд дулаанаар
-Хоолоо идэхүү?
-Үгүй ээ гадуур хооллосон баярлалааа....ердөөл энэ хоёрхон өгүүлбэр эр эм хоёрын нэг өдрийн яриа байдаг байлаа. Өдөр хоног яг энэ мэтчилэн л өнгөрдөг байсан. Сувд заримдаа
-юуны төлөө?????яг юуны төлөө өөртөө хайргүй хүнийг харуулдаад салж чаддаггүй юм бол хэмээн бодоод цурхиран уйлдаг байсансан. Мэдээж эмэгтэй хүний гомдлын нулимс дэндүү үнэ цэнэтэй гэдгийг Баяраас өөр ямар ч эр хүн мэднэ. Гагцхүү Баярт л энэ сайхан эмэгтэй харагддаггүй бололтой. Нэг өдөр Сувд орой болтол Баярыг хүлээлээ. Ширээн дууруу сууж байтал дүр дуг хийчхэж гэнэт хаалганы чимээнээр сэрлээ. Гаднаас нилээн халамцуу Баяр орж ирэх нь тэр....
-алив..миний эхнэрийн дүрд тоглогч хүүхэн минь нэг тэврье гэж хөлчүүрхэн хэлхэд нь
-чи согтуу байна.одоо унтаа хэмээн аядуухан дугарах Сувдад хандан
-энгэрээ сул тавьдаггүй эмэгтэй хүн гэж байдаггүй юм хэмээн зүрхийг нь сэр хийтэл зүсэн хэлж хэр баргийн юманд гардаггүй сувд шиг нулимс нь бөнжгөнөтөл хацар зүсэн урслаа. Тэр даруйд нь оронд нь оруулж хэвтүүлээд хувцасыг нь янзалж байгаад утсанд нь ирсэн зурвасыг шалгатал
-хайраа..арай их учихвуудаа эхнэр чинь мэдчих вий дээ гэсэн хэдэн үг зүрхэнд нь аянга нэргэхтэй адил нөлөөллөө. Утсыг нь газар унагаад өөрөө ч сөхрөн суулаа. Сөхрөн суух ч гэждээ ухаан мэдрэлээ алдан унаад өгөх нь тэр....
Тэрүүхэн хугацаанд өнгөрсөн амьдралын бүх зүйл нүднийх нь урдууд зурс хийгээ өнгөрөх мэт....
Би хэнийг ингэж их хайрлаад, амьдралынхаа таван жилийг зориулаад, эмэгтэй хүний бага ч болтугай нандн зүйлүүдүүдийг мэдрүүлчих юмсан гэсэндээ энэ хүртэл явж, өнөөдрөөрөө биш чиний маргаашийн дүр төрхийг энхрийлж ирсэн.
-гэтэл яагаад???яагаад заавал ингэж хуурах байсан юм?? Яагаад энэ л асуултыг өөртөө тавин уйлсаар л байлаа. Харин хэсэг тайвширсныхаа дараа Сувд хамаг бурууг өөртөө тохлоо.
ЧИ ЧИ ЧИ л энэ бүхэнд буруутай. Эр нөхрөө халамж хайраар дутааж өөр хүний өвөрт оруулах шалтгааныг бүрдүүлсэн арчаагүй эм. Маргааш өглөө бүх учрыг нь ольё.
Баярыг өглөө сэрхэд хажууд нь утас нь байгааг харин утасныхаа зурваснуудыг шалгасны дараа бүгдийг ойлгон бага зэргийн гэмшлийг ч мэдэрч байлаа. Харин түүний хажуухан талд цэвэрхэн цаасан дээр
-хайраа, би дэлгүүүр ороод хайрынхаа дуртай юмнуудыг аваад ирье хажууд нь ус хийсэн байгаа уугаарай, би гялс яваад ирнээ.Чи бид хоёрын амьдрал ингээд ахиад эхэллээ. Юугаарч дутаамааргүй байна. Энэ хайр үүрд гэсэн үгнүүд л энэ залуугийн харцыг тэр чигт нь өөрчиллөө