Үг зүрхнээс гарч зүрхэнд хүрнэ
2015-01-05
Үнэ цэнэгүй дурлал гэж үгүй
 Хайр дурлал гэдэг хүүхэд насны хамгийн сүүлийн хүнд өвчин гэж нэг эрдэмтэн нь л хэлсэн байдаг юм байна лээ. Би ч арай өвчин тусчихаагүй л яваа юм байна ххэ. Нийгэм нт тэгэж их өөрчилөгдөөд байгаа юмуу сүүлийн үеийн охидуудын сэтгэхүй нь тийм болцон юмуу Би чамд хайртай гэж хэлүүлэх биш өөрсдөө хэлдэг болсон байна гээд л амтай болгон нь л ярьж байна. Тэгээд охин нь гуйчихсан бол үнэ цэнээ алдчихсан болно. Би ч хэт их туйлширмааргүй байгаа тул тавь тавин хувийн л бодолтой байна даа. Ингээд бяцхаан хэмжээний нэгэн хайрын түүхийг та бүхэндээ хүргэж байна.

Хэн дурлаж чадахгүй байна, тэр хүн биш

Энэ үг зүв зүгээр ажилаа хийгээд эсвэл хичээлээ сураад явж байгаа хүнийг зүгээр л араатан болгоод хаячихлаадаа хэмээн бодож сууна. Аймшигтай мөртлөө гүн гүнзгий утга агуулсан байна шүү. Өөрийн хайраа олоогүй байсан бол би ч гэсэн араатан болох байж шүү (инээмсэглэх)

Миний хайр яг л ийм араатан байсан. Анх би найзууддаа худлаа ярьж байгаад баригдах гээд байхаар нь дээд ангийнхаа хөвгүүнтэй үердэг гээд хэлчихэж байж билээ... тэр мөчөөс л миний агуу их хайрын романс эхэлсэн  юм даа.  Надтай үерхдэг гээд хэлээд өгөөч тэгэх үү гэж ирээд л гуйлаа. Тэр залуу олны өмнө мааш эелдэгч яг тулах юм бол ёстой новшийн амьтан байсан.  Хүн хархаараа зивүүн инээчихээл намайг жүжиглэж байгаагийнхаа хөлсөнд яг л нохой шиг зардаг балиар амьтан байсан. Сургуульдаа л алдартай охидууд дунд нэр хүндтэй тэгсэн мөртлөө ганцтай нь ч холбогддоггүй байсан болхоороо охидууд надад их дургүй, түүнтэй үерхсэн болхоор тэр шүү дээ. Наанаа ширүүн дориун ч цаагуураа нэг л намайг гэсэн сэтгэлтэй, заримдаа миний санаагүйг сануулна энэ ч дассаных байх л даа. За түүнийг араатан шиг гэдэг яриаруугаа буцаад орцгооё. Би яагаад тэгсэн бэ гэвэл тэрний харц яг л гал асж байгаа юм шиг ямар ч бэлэг, хайр, баяр хөөр түүнд хэрэгггүй. Зүгээр л мөрөөрөө чимээгүй амьдрах нь түүний сонирхол. Ийм аймар хүнтэй өдөр болгон хосууд шиг хажууд нь наалдаад яваж бүр аймар. Яахав миний төлөө жүжиглдгийг нь бодоод л тэсдэг байлаа.  Гэхдээ тэр нэг л өдөр минийх болсон юм даа. Яаж гэж үү? Түүнд зүгээр л халамж хэрэгтэй байсан юм байна лээ миний түүнийг халамжилдаг халамжийг өөр ямар ч зүйл гүйцэхгүй юм шиг сэтгэгдэл төрүүлхэд л тэр яг нялх гөлөг шиг над дээр ирсэн. Би хэдий түүний нохой шиг байсан ч хэзээ ч үнэ цэнэгүй дурлал гэж байдаггүй юм.  Нохой бол хамгийн бахархмаар амьтан. Хүлээ гэвэл хүлээнэ, өөрийгөө огт хайрлахгүй буцаж ирэх үгүй нь ч хамаагүй

Өөрөө өлсөж байсан ч эзнийхаа төлөө зүтгэдэг. Би яг л тэрни нохой байж байгаад эзэн нь болсон юм даа. Би одоо ч нохойнд хайртай. Хамгийн сайхан амьтан. Хайрын бэлэг тэмдэг.

 


Comments


Бичлэг: 7 » Нийт: 18
Өмнөх | Дараагийн


Нэг үгний цаана нилээн хэдэн утга нуугдаж байгаа гэж бодох болгонд л уншаад баймаар байдаг.

Сүүлийн бичлэгүүд

. Миний хот, Миний бахархал
. Та бидний мэдэх түүхэн алдар (Юмжаагийн Цэдэнбал)
. Уучилна гэдэг ухааных...
. Соёлын үнэлэмж эссэ
. Миний бахархал эссэ...
. Бүтэлгүй хайр...
. Үнэ цэнэгүй дурлал гэж үгүй
. Миний зүүд зөнтэй...
. Эзэнгүй зүрх
. Бидний эрхэм
. Хэн ч мэдэхгүй...Хоёрдугаар хэсэг
. Найз
. Чи хөөрхөн үү???Би лав хөөрхөн
. Чи миний хайр...
. Найзууд миний хапинэсс...

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Зохиогчийн эрх

© Үг зүрхнээс гарч зүрхэнд хүрнэ




:-)
 
xaax