Үг зүрхнээс гарч зүрхэнд хүрнэ
2016-01-02
Та бидний мэдэх түүхэн алдар (Юмжаагийн Цэдэнбал)
 

            Монгол улсын төрий сүлднээ эрд, эдүгэ, ирээдүй цагийг бэлгэдсэн чандмань эрдэнэ байдаг билээ. Энэ нь өнгөрсөн түүхээсээ сургамж авч, одоо цагаа эрэгцүүлэн бодож, ирээдүй цагаа зөв зүйлээр дүүрэн болгохын төлөө төлөвлөн гэгээрүүлж байхын бэлгэ тэмдэг хэмээн би боддог.

            Түүхэн цаг үеийг заавалчгүй судал гэдэггүй ч гэлээ яг одоогийн нийгэмд судлаж үзэх нь зөв хэрэг. Арьс өнгө, шашин шүтлэг, яс үндсээр нь хүнийг гадуурхан тохуурхах явдал маш элбэг байдаг. Гэтэл манай орны нэр хүндтэй манлайлагч, төрийн түшээ хүн дөрвөд гэр бүлээс гаралтай байсан гэвэл та итгэх үү?

                Тэгвэл яг одоо надтай хамт түүхийн нэгэн хуудсыг сөхөн үзэцгээе. Магадгүй та бүхэн энэ хүнийг танина гэдэгт би эргэлзэхгүй байна. Юмжаагийн Цэдэнбал нь Үнэн Зоригт Хан аймгийн Зоригт Хан хошуунд (өнөөгийн Увс аймгийн Давст сумДөрвөд гэр бүлд төржээ. Цэдэнбал нь 11 хүүхэдтэй айлд тав дахь нь болж төрсөн байна. 1925 онд Улаангомын шинээр байгуулсан сургуульд элсэж 1929 онд төгссөн. Мөн онд Цэдэнбал боловсролоо үргэлжлүүлэхээр Эрхүү рүү явжээ. 9 жилийн турш тэрээр ЭрхүүУлаан-Үдийн хооронд аялжСибирийн Санхүү, Эдийн засгийн институтыг онц дүнтэй төгсөж санхүү эдийн засагчийн мэргэжил эзэмшжээ.

1938 онд Улаанбаатар руу буцаж Санхүүгийн техникумд хичээлийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1939 оны 3-р сараас Сангийн яамны дэд сайд, 7-р сараас 1940 оны 4-р сар хүртэл Сангийн яамны сайдаар ажиллаж, энэ хугацаандаа Монголын худалдаа аж үйлдвэрийн банкны ерөнхий хорооны даргын ажлыг хавсран гүйцэтгэжээ. 1940 оны МАХН-ын Х Их Хурлаар МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга буюу намын даргаар сонгогдож 1984 оны 8-р сар хүртэл 44 жил тасралтгүй ажиллажээ. Мөн энэхүү 44 жилийн хугацаанд Улс төрийн товчооны гишүүн байв.

1945-1952 онд Ерөнхий сайд Х.Чойбалсангийн орлогч, улсын төлөвлөгөөний хорооны дарга, 1952 онд Маршал Хорлоогийн Чойбалсан нас барснаар ерөнхий сайд болж 1974 оны 6 сарын 11-нд төрийн тэргүүн болох хүртлээ энэ албыг хашсан байна. 1974-1984 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга буюу төрийн тэргүүнээр ажилласан юм.Мөн зарим түүхийг гуйвуулагчид Ю.Цэдэнбалыг өөрийн төрсөн Давст уулыг Оросод худалдсан,Оросод дагаар орохоор санаархаж байсан хэмээн ярьж бичдэг ч түүх нэгэнт няцаалт өгсөн.

1984 оны 8 сард хөгшрөлт, оюуны доройтол гэх зэрэг шалтгаанаар Цэдэнбалыг тэтгэвэрт нь гаргаж, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар Жамбын Батмөнх сонгогдсон. Цэдэнбал нас барах хүртлээ Москвад бараг гэрийн хорионд амьдарсан бөгөөд 1991 онд нас барахад цогцсыг нь Улаанбаатарт авчирч, Алтан өлгийд оршуулжээ. Энэ бол түүхэн баримт.

Гэхдээ миний мэдэх Юмжаагийн Цэдэнбал бол:

Хүнд хэцүү өвлийн цагт айлын мал малладаг олон хүүхэдтэй малчин айлын хүү болон мэндлээп амь биеэ, төрөхөөс үхэх хүртэл эх орны төлөө гэсээр бүтэн нойртой хонож үзээгүйг нь түүх гэрчлэнэ. Ядуу буурай айлд мэндэлсэн хүн багаасаа л хэрсүүжиж сайхан амьдралын төлөө тэмцэж ирсэн, харин бид бол бэлэн юман дээр л амьдарч байгаа хүмүүс.

            2016 он бол Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн түүхэн ой болох юм. Манлайлан удирдаж явсан чин зоригт Монгол хүний сүүлийн хүсэл бол албан тушаал, алдар нэрэндээ хоргодоогүй, эх орон элгэн садан-даа хоргодон эх орондоо очихсон, эгэлгүй хөх тэнгэрээ харахсан, сэтгэлээ цэлмээхсэн, зүрхээ амраахсан гэсээр халуун амьсгалаа хураасан гэж түүний дүү өгүүлдэг.

            Түүний хэлмэгдлийг цагаатгах асуудлыг өмнө нь 1990-ээд оноос аймаг орон нутаг, иргэд олон нийт, төр, нийгэм, цэргийн зүтгэлтнүүд, эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллагууд удаа дараа хөндөж, төрийн дээд шатны байгууллагуудад хүсэлт тавьж байсан ч өнөөг хүртэл шийдэгдээгүй юм Монголын төрийг 44 жил удирдсан төр түмний шилдэг манлайлал, миний мэдэх шилдэг удирдагч хүн. Тэр бол миний бахархал. Монголын бахархал

            Ю.Цэдэнбал нь Монголын төрийн зүтгэлтэн, Хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын баатар, БНМАУ-ын маршал байсан юм. Энэ мэт түүний алдрыг та бид мартах учиргүй ээ. Монгол түмэн, төрийн төлөө гэсэн бүрэн итгэл сэтгэлтэй Монгол хүн та бидний зүрхэнд мөнхөд амьдрана. 


Comments


Бичлэг: 2 » Нийт: 18
Өмнөх | Дараагийн


Нэг үгний цаана нилээн хэдэн утга нуугдаж байгаа гэж бодох болгонд л уншаад баймаар байдаг.

Сүүлийн бичлэгүүд

. Миний хот, Миний бахархал
. Та бидний мэдэх түүхэн алдар (Юмжаагийн Цэдэнбал)
. Уучилна гэдэг ухааных...
. Соёлын үнэлэмж эссэ
. Миний бахархал эссэ...
. Бүтэлгүй хайр...
. Үнэ цэнэгүй дурлал гэж үгүй
. Миний зүүд зөнтэй...
. Эзэнгүй зүрх
. Бидний эрхэм
. Хэн ч мэдэхгүй...Хоёрдугаар хэсэг
. Найз
. Чи хөөрхөн үү???Би лав хөөрхөн
. Чи миний хайр...
. Найзууд миний хапинэсс...

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Зохиогчийн эрх

© Үг зүрхнээс гарч зүрхэнд хүрнэ




:-)
 
xaax